/ / БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус тасаг  анх НАХЯ-ны сайдын 1983 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 377 дугаар тушаалаар төмөр замын Багахангай өртөөний Цагдан сэрийлэх групп нэртэйгээр байгуулагдаж улмаар Нийслэлийн Багахангай дүүрэг болж үүсэн байгуулагдахад түүний Цагдан сэргийлэх тасаг болон зохион байгуулагдаж дүүргийн хэмжээнд төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасаг нь төрөөс байтлан гаргасан хууль тогтоомжийн биелэлийг хангах, цагдаагийн ерөнхий газраас  дэвшүүлсэн зорилт,  Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулж үйл ажиллагаагаа иргэдэд шуурхай, хүртээмжтэй, ойрхон чирэгдэлгүй болгох, гэмт хэрэг бүрийг бүртгэх асуудлыг эрхэм зорилго болгон ажиллаж.

Хил залгаа Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан зэрэг сумын болон төмөр замын өртөө зөрлөгийн иргэдийн хүсэлт, дуудлагаар  газар дээр очиж  үйлдэгдсэн гэмт хэрэг болон эрх зүйн зөрчлийг таслан зогсоох, хойшлуулашгүй  ажиллагааг хийх зэргээр цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийг биелүүлж, хамтран ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна