/ / “Шагайн наадгай” тэмцээн зохион байгуулав

“Шагайн наадгай” тэмцээн зохион байгуулав

    Тасгийн бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эвсэг байдлыг бүрдүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Шагайн наадгай” үндэсний тоглоомын бооцоот тэмцээнийг алба хаагчид болон тэдний гэр бүлийн дунд зохион байгуулж ажиллаа. Тэмцээнд 16 багийн 54 тамирчин оролцож 1 дүгээр байрыг цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б. Даштогтох, Олон нийтийн цагдаагийн ажилтан Г. Бямба нарын гэр бүлийн хамтарсан баг тэргүүн байр, жижүүр, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б. Гантогоо, Н. Ууганбаяр нарын гэр бүлийн хамтарсан баг дэд байр, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П. Түвшиндэмбэрэл, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э. Ган-Эрдэнэ нарын гэр бүлийн хамтарсан баг гутгаар байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, бооцооны мөнгөн шагналаар шагнагдав. Тэмцээнд оролцогчид үндэсний дээл хувцсаараа гоёж гэр бүлээрээ багсаж оролцсоноороо онцлог арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна