/ / ЭРГҮҮЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭРГҮҮЛ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг”, Өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгэмүүдийн гишүүдийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж “Хөршийн хяналтын бүлэг”-т шинээр 20 гишүүн элсэж нийт 60 гишүүн, Урамшуулалт эргүүлийн бүлэгт шинээр  59 гишүүн элсэж нийт 59  гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

“Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүдэд ажиллах журам, эрх үүргийн талаар сургалтыг 2016.10.13-ны өдөр 10 цагт Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн хурлын зааланд  зохион байгуулав.

 

 

Сургалтын нээж цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Нямсүрэн үг хэлэн Монгол услын захиргааны хариуцлагын тухай хуулын ойлголт анхаарах асуудал сэдвээр Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Түвшиндэмбэрэл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль сэдвээр Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхзул, Тамхины хяналтын тухай хууль сэдвээр Олон нийтийн цагдаа Н.Оюунзаяа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль сэдвээр Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Нармандах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль сэдвээр Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Анхбаяр, “Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг”-дийн ажиллах журам, эрх, үүрэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюундаваа нар тус тус сургалт орж сургалтанд оролцсон гишүүдэд батламж гардуулав. 

Уг арга хэмжээний “Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг"-ийг гишүүдийг үнэмлэхжүүлэв.

Сургалтын төгсгөлд сургалтанд оролцсон нийт гишүүдэд  дурсгалын зураг авхуулан нийт 78 хүн хамрагдав.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Стремись не к тому, чтобы добиться успеха, а к тому, чтобы твоя жизнь имела смысл. https://helloworld.com?h=e75fb8bf37fdeb6d72191808f21a5875&:
1.0.238.81
Стремись не к тому, чтобы добиться успеха, а к тому, чтобы твоя жизнь имела смысл. https://helloworld.com?h=e75fb8bf37fdeb6d72191808f21a5875&
2020-12-14 18:49:05
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна