/ / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2016.10.17-ны өдөр 14 цагт Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Соёлын ордонд  “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулав. 

Цагдаагийн тасгийн танилцуулга, зорилго, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа. “Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг”, Өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгэмүүдийн эргүүлийн  үйл ажиллагаа сэдвээр Цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюундаваа мэдээлэл өгсөн. Иргэн таны төлөө хөрөг нэвтрүүлэг иргэдэд үзүүлэв.

Нээлттэй хаалганы өдөр зориулан цагдаагийн тасгийн алба хаагчдын урлагын тоглолтыг сонирхуулж Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Түвшиндэмбэрэл Олон нийтийн цагдаа Г.Бямба, Өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгийн гишүүн Б.Мөнхбаяр нар ая дууны цэнхэр хадаг өргөв.

Арга хэмжээний хүрээнд “Урамшуулалт эргүүл”, “Хөршийн хяналтын бүлэг”, Өсвөрийн цагдаагийн “Шонхор” бүлгэмүүдийн эргүүлийн  үнэмлэх, эргүүлийн хантааз, тэмдэг гардуулан өгөв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна