/ / ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн нийт алба хаагчдын хүүхдүүдийг баярлуула зорилгоор цагдаагийн алба хаагчдын нийт хүүхдүүдийг хүлээн авч баярын арга хэмжээ зохион байгуулав. 

Арга хэмжээний явцад алба хаагчдын хүүхдүүдийн эв нэгдэл ур чадвар хурд хүч авхаалж самбааг сорьсон дараах төрлийн адал явдалт тэмцээнүүдийг зохион байгуулав.

  1. Гар зургийн уралдаан
  2. Дартсны тэмцээн
  3. Бүжгийн тэмцээн

Арга хэмжээний хүрээнд үлгэрийн баатруудын тоглолт, дурсгалын зураг авах арга хэмжээ зохион байгуулж алба хаагчдын хүүхдүүдэд бэлэг барилаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна