/ / ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангаа 2019.01.15-ны өдөр дүүргийн иргэдэд "Иргэн таныг сонсъё" уриатай танилцуулав. Тайлангийн хуралд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг сонсон. 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй ажилласан 1-р хорооны иргэн Н.Алтанцэцэг, 2-р хорооны иргэн Б.Ганчимэг нарыг дүүргийн ГХУСАЗСЗ-ийн баярын бичиг мөнгөн шагналаар шагнаж залуу уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барив. Уг арга хэмжээний үеэр хэлтсийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, зохион байгуулсан арга хэмжээг дэлгэн танилцуулан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа албаны техник тусгай хэрэгслийг иргэдэд танилцуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна