/ МЭДЭЭ / Спорт мэдээ / “ХӨНГӨН АТЛЕТИК”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХӨНГӨН АТЛЕТИК”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/12 тоот “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ” тушаалын хэрэгжилтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах Налайх, Багануур, Багахангай дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн нэрэмжит 2019 оны “ХӨНГӨН АТЛЕТИК”-ын аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүйлтийн тартан зам, талбайд 2019 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албан Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Д.Билгээ, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл нар оролцлоо. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн харьяа 41 байгууллагын 400 гаруй алба хаагчид амжилттай оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна