ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь дүүргийн Засаг даргын тамгын газрын нэг давхрын урд хэсгийг 1989 оноос эхлэн ашиглаж өөрийн байргүй байсан бөгөөд 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300м2,нийт 4 давхар барилга шинээр барихаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шав тавих арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, мөн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн Ерөнхий газрын санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Барилгын ажил 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусган ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм.