/ / ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн барилгын ажлыг “Ачийнскийн ХХК”-ны зураг төслөөр “Их даян бүүвэй” ХХК шалгаран гүйцэтгэж, 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс 1,123,955,645 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж, 12 дугаар сарын 20-ны өдөр шинэ барилгыг хүлээлгэн өглөө.

Тус барилгын суурь нь 20x15 хэмжээтэй бөгөөд нийт 1200м2 талбайтай жижүүрийн шуурхай алба, хурлын болон албаны сургалтын танхим, бялдаржуулах танхим, эрүүлжүүлэх, саатуулах байр, мэдүүлэг авах өрөө, алба хаагчдын ажлын өрөө, 6 автомашины дулаан зогсоолтой байхаар тус тус төлөвлөгдөн зураг төслийн дагуу баригдаж дууслаа. Уг шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Санхүү аж ахуйн албаны дарга, Цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Цогцэцэг, Засаг дарга С.Эрдэнэбаяр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын төлөөллүүд болон барилгын ажлыг гүйцэтгэсэн “Их даян бүүвэй” ХХК-ны удирдлагууд оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна