/ / 2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус Цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт зааснаар 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг энэ оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. 

 Хурлын үеэр цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Т.Лхагвасүрэн  хэлэхдээ: Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн, дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлэн ажилласан байна. Бид айлчлан ирж буй 2021 онд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, цагдаагийн байгууллагаас дэвшүүлэх зорилтоо ханган биелүүлж, ололт амжилтаа улам бататган иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө өөрийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Хурлаар 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилтын талаар мөн цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулан мэдээлэл хийлээ. 

2020 онд хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөр бүтээлээ өндрөөр үнэлүүлж, Цагдаагийн Ерөнхий Газрын болон харьяа алба, нэгж, дүүрэг, орон нутаг, хууль хяналтын байгууллага, хамтран ажиллагч аж ахуйн нэгж байгууллагын шагналаар шагнагдсан нийт алба хаагч нартаа Цагдаагийн хэлтсийн даргын Зөвлөлийн гишүүд болон хувиасаа дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Энэхүү хурлын үеэр Цагдаагийн хэлтсийн даргын 2020.12.25-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулав. 

Хэлтсийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” алба хаагчаар:

  • Мөрдөн байцаах нэгжийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Оюундаваа.
  • Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч  Л.Ганзориг.
  • Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, ахлагч Т.Пүрэвдалай нарыг 

 

Хэлтсийн“ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-аар:

  • Жижүүрийн шуурхай удирдлагын алба жижүүрийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Н.Ууганбаяр.
  • Хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг
  • Санхүү аж ахуйн албаны ажилтан Д.Алтанчимэг нарыг

 

ЦЕГ-аас зохион байгуулж буй “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” нөлөөллийн аяны хүрээнд бусдыгаа манлайлан оролцсон “МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ”-аар:

  • Дотоодын цэргийн тусгай салааны захирагч, хошууч Д.Баттөр.
  • Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч  А.Мөнхбаяр нарыг

Хэлтсийн “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор 

  • Дотоодын цэргийн тусгай салааны хамт олныг.

Цагдаагийн хэлтсийн даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр:

  • Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад П.Түвшиндэмбэрэл.
  • Бичээч, архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Отгонцэцэг 
  • Олон нийтийн цагдаа Б.Батжаргал нарыг тус тус  шагнаж урамшуулав

Тайлангийн хурлын үеэр Нийслэлийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр ЗЦХ-ийн дарга, цагдаагийн хошууч Д.Билгээ, Нийслэлийн засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр ЗЦХ-ийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, Нийгмийн даатгалын салбарын “ХҮНДЭТ АЖИЛТАН ТЭМДЭГ”-ээр  нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нарантуяа, Сангийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр нярав, цагдаагийн дэд ахлагч Н.Оюунтуяа, Нийслэлийн 380 жилийн “ОЙН МЕДАЛЬ”-аар хэв журмын ажил хариуцсан  ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Төмөрбаатар, мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дөлбадрах, харуулчин ахлах ахлагч Б.Гантулга, санхүү аж ахуйн албаны ажилтан Д.Алтанчимэг,  Монголын улаан загамлайн нийгэмлэгийн “ШИЛДЭГ ЗАЛУУ” алтан медалиар бичээч, архивч, цагдаагийн дэд ахлагч  Б.Отгонцэцэг нарыг  тус тус шагнаж урамшуулав. Тайлангийн хурлын үеэр алба хаагчдыг аюулгүй байдлыг ханган бөөнөөр оролцуулахгүй нөхцөл бололцоог ханган ZOOM төхөөрөмжийг ашиглав.

 Шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь

улам их амжилтыг хүсье.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна