/ / ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоодын цэргийн штабаас 2021 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Хөдөлмөрийн тэргүүний болон Ажил, мэргэжлийн шилдэг, Оны онцлох алба хаагч, хамт олон”-д шагнал гардуулах ажиллагааг өнөөдөр /2021.12.23/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын концертын танхимд зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон анги, байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Дотоодын цэргийн байгууллагын “Оны онцлох алба хаагч”-аар Багахангай дүүрэг дэх Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, ахлах ахлагч У.Ган-Эрдэнэ шалгарлаа.

Харуулчин, ахлах ахлагч У.Ган-Эрдэнэдээ баяр хүргэж цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна