Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, 2023 онд Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргээс хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хийж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, алба-ажиллагааны болон алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдэгдэж, уулзалтад оролцсон бие бүрэлдэхүүнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ сайн биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаад нь талархаж, алба хаагчдад ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүслээ.