/ / 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс 2023 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 12 сарын 25 өдөр зохион байгууллаа.
Тайлангийн хуралд НЦУГ-ын даргын зөвлөлийн гишүүн, ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү аж ахуйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Л.Батсүрэн, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”-аар ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Б.Нарантуяа
Нийслэлийн Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Оюундаваа
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Хүндэт тэмдэг”-ээр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганзориг
Цагдаагийн хэлтсийн 2023 оны “Тэргүүний алба хаагч”-аар
Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Т.Мөнхзул
824-р дүгээр тусгай салбарын эргүүл, хамгаалалтын офицер, дэслэгч Н.Галсанравжаа.
Цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхбат
Цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Т.Амарбаатар
Бичээч-Архивч, цагдаагийн дэд ахлагч Д.Бадамсүрэн
Жижүүр саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Энхтүвшин нар шалгарлаа.
2023 оны ажлын үр дүнгээр хамт олноо манлайлан ажилласан 27 алба хаагч шагнагдлаа.
Та бүхэндээ он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн, ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.
Монголын цагдаагийн эгнээ болор мэт тунгалаг, болд мэт бат байх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна