/ / “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэлийн уралдаан

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэлийн уралдаан

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ    “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” НЬ СЭДЭВТ  ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

ЗОРИЛГО: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн эрх үүрэг, хуулийн өргөн мэдлэгтэй болох тэдний өөрийгөө илтгэх байдлыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн олон талт арга хэмжээнд хамруулахад оршино.

Тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний үед 12 сурагчийн бүтээл ирснээс 2-р  шатанд шалгарсан Хангай цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Б.Ууганцэцэг, 11а ангийн сурагч Д.Батцэцэг, 11б ангийн сурагч Б.Эрдэнэсувд нар  өөрсдөө биечлэн дэлгэцний хэлбэрээс 2015.05.13-ны өдөр 15 цагт цагдаагийн тасгийн хурлын танхимд танилцуулав. 

Тэмцээнийг 1-р байр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүүхэд бидний оролцоо сэдвээр 11б ангийн сурагч Б.Эрдэнэсувд Өргөмжлөл алтан медаль, мөнгөн  шагнал /80000/, 2-р байр Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хүүхэд эрх үүрэг сэдвээр 11а ангийн сурагч Д.Батцэцэг Өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн  шагнал /50000/, 3-р байр Өнөөгийн нийгэмд хүүхэд бидний хүлээх эрх, үүрэг сэдвээр 11а ангийн сурагч Б.Ууганцэцэг /Өргөмжлөл хүрэл медаль, мөнгөн шагнал /30000/ нар тус тус шалгарч шагнал хүртэв. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна