/ / САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 1 дүгээр улирлын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн” болж өндөрлөлөө. Алба хаагчдаас ирэх 2 дугаар улирлыг “Нэгдсэн нэгдмэл, багаар ажиллах чадвар”-ыг дээшлүүлэх  уриалга гарган ажиллахаар боллоо. Мөн Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Зөв хандлага, хэвшил” аяны хүрээнд болон тус цагдаагийн хэлтэс нь 2019 оныг Гэмт хэрэгтэй тэмцэх албаны жил болгосонтой  холбогдуулан алба хаагчдын ажлын урам зориг, эерэг хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор алба хаагчдын дунд “60 секунд” тэмцээнийг “Гэмт хэрэгтэй тэмцэх” албанаас зохион байгуулж Тэргүүн байрыг Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин ахлах ахлагч Д.Хонгорзул, харуулчин ахлагч Т.Пүрэвдалай, Дэд байранд  Хэв журмын албаны эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Ган-Эрдэнэ, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Дэлэгпунцаг нар амжилттай оролцон өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна