/ / "ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ"

"ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ"

"ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ"
Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газраас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан баярын арга хэмжээнд Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбартай хамтран "Хүүхэд таныг хамгаалъя" уриатай 10-18 насны хүүхдүүдийн дунд ширээний шагайн наадгайн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 10 багийн 30 хүүхэд өрсөлдөж, М.Энхбулган, А.Баасанжаргал, Ц.Түмэн-Өлзий нар тэргүүлж, М.Эрдэнэбулган, Б.Энх-Оргил, Ц.Энхсаруул нар дэд байр эзэлж, Ж.Лхагвадорж, Б.Алтангэрэл, Б.Эрдэнэтунгалаг нар 3-р байрт шалгарсан байна. Тэмцээний үеэр хүүхэд залуучуудад Багахангай дүүргийн "Ширээний шагайн наадгай"н шигшээ багийн тамирчин Б.Баатаржанчив, Б.Мижиддорж, Ц.Ганчимэг нар "Шагай шүүрэх" төрлөөр үзүүлэх тоглолт сонирхуулав. ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна