/ / АЛБА ХААГЧДЫГ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДЫГ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДЫГ ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ,
ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвхи зүтгэл үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал, цол гардуулах, тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 07 ны өдөр зохион байгууллаа.
Хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Р.Баярсүрэнг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/230 дугаар тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр,
Ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Д.Оюундавааг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/230 дугаар тушаалаар “Хүндэт жуух” бичгээр,
Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Т.Мөнхзулыг ЦЕГ-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/923 дүгээр тушаалаар ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр,
Төлөвлөлт зохион байгуулалт, хүний нөөцийн ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Т.Пүрэвдалай, Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч цагдаагийн ахмад Т.Мөнхзул нарыг ЦЕГ-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/924 дүгээр тушаалаар “Цагдаагийн албаны төлөө” III зэргийн медалиар,
Холбоо, Мэдээллийн инженер М.Ариунзаяаг ЦЕГ-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар дэслэгч цолоор,
Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Энхбат НЦУГ-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/191 дүгээр тушаалаар хугацааны ахлах ахлагч цолоор тус тус шагнагдлаа. Нийт алба хаагчдад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2014-01-15
Эрэн сурвалжилж байна